Түүхт 290 жилийн ойд зориулсан хандив үргэлжилсээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын түүхт 290 жилийн ойг ирэх 7-р сард тэмдэглэн өнгөрүүлэхээр аймгийн ИТХ-аас тогтоол гаргасан. Монгол Улсын хэмжээнд ийм олон жилийн түүхтэй сум зөвхөн Алтанбулаг аж.
Иймээс энэхүү түүхэн ойг арвин их бүтээн байгуулалт, бодит ажлын амжилтаар тэмдэглэн өнгөрүүлэхээр сумын Засаг дарга захирамж гаргасан байна. Тус сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас зохих хэмжээний мөнгөн болон эд материалын хандив тусламжийг ирүүлсээр байгаа гэнэ.
Тухайлбал энэ
сарын 5-ны өдөр Алтанбулаг суманд соёлын үрийг тарьж явсан механик
Н.Нэргүй агсаны гэр бүл, үр хүүхдүүдээс 500.000 төгрөг, оёдол засварын газраа төлөөлж Д.Жинхуар 50.000 төгрөг, мөн ойн арга хэмжээнд хэрэглэх дөрвөн ширхэг лоовуузан малгайг оёж бэлэглэжээ. Мөн тус сумынхан
түүхт 290 жилийн ойгоо угтан ОНХС-гийн хөрөнгөөр “Суварга”
баг, “Ахмадын толгой” дээр болон 7, 8-р
хэсгийн тоглоомын талбайд хүүхдийн тоглоом байршуулжээ.