С.Мнучин, И Ган нар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-06-05 15:02:46

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, БНХАУ-ын Ардын банкны тэргүүн И Ган нар энэ долоо хоногийн эцсээр Японы баруун нутгийн Фүкүока хотноо уулзана.


Фүкүока хотод зургадугаар сарын 8-9-нд “Их 20”-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын уулзалт болох юм. С.Мнучин, И Ган нар АНУ, БНХАУ-ын удирдагчдын уулзалтыг зохион байгуулах боломж болон валютын манипуляцын асуудлыг голчлон хэлэлцэх төлөвтэй байна.


Осака хотноо зургадугаар сарын эцсээр болох “Их 20”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар уулзах магадлал өндөр байгаа бөгөөд энэхүү уулзалт нь урт хугацааны турш үргэлжилсэн худалдааны маргааныг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа ажээ. 

相关新闻