Аймгийн шилдэг 9 эмч шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-29 19:07:13

Хэнтий аймаг энэ жил дэлхийн эмч нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд онол практикийн бага хурал, буухиа тэмцээн, “Үсэглэлийн хаад” тэмцээн, олс таталтын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Мөн “Эрүүл мэндийн салбарын шилдэг 9 эмч”-ийг шалгаруулсан бөгөөд  “Чадварлаг эмч”-ээр АНЭ-ийн эмч Галсаннамжилын Ганболд, “Оюунлаг эмч”-ээр Бэрх сум дундын эмнэлгийн эмч Ядамдоржын Дарьбазар, “Зөвлөгч эмч”-ээр “Хаш тун" эмнэлгийн эмч Халтарын Мөнхзул, “Манлайлагч эмч”-ээр АНЭ-ийн эмч Лхамсүрэнгийн Мэндбаяр, “Ёс зүйтэй эмч”-ээр АНЭ-ийн эмч Цэгмидийн Хэрлэнцэцэг, “Шинийг санаачлагч эмч”-ээр Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн дарга Адилбишийн Батбаатар, “Нийгмийн эрүүл мэндийг дэмжигч эмч”-ээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Жамсрангын Эрдэнэсувд, “Хөдөлмөрч эмч”-ээр Баянмөнх сумын Эрүүл мэндийн төвийн дарга Эмээлийн Баатарчулуун, “Спортлог эмч”-ээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Ганбаатарын Эрдэнэсувд нар шалгаран тус тус шагнууллаа.

Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр “болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн уламжлалтай юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

相关新闻