Нефтийн үнэ 61 ам.доллароос доошилж буурлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-06-03 13:30:18

МОСКВА. /TASS/. Лондоны ICE биржийн арилжааны явцад Brent маркийн нефтийн наймдугаар сард нийлүүлэх хэлцлийн үнэ 2.2 хувиар буурч, нэг торх нь 60.62 ам.долларт хүрснийг арилжааны мэдээлэл харуулжээ.


Brent маркийн нефтийн үнэ хамгийн сүүлд 2019 оны хоёрдугаар сард нэг торх нь 61 ам.доллароос доошилж унаж байв.


Харин WTI маркийн нефтийн долдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 1.1 хувиар буурч, нэг торх нь 52.9 ам.доллар болсон байна.


Нефтийн үнэ тавдугаар сарын сүүлээс эхлэн эрс унаж эхэлсэн юм. Brent маркийн нефтийн үнэ 72 ам.доллароос 15.8 хувиар, WTI маркийнх 63 ам.доллароос 16 хувиар буурчээ.


相关新闻