Трамп: Мексикийн бүх бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Reuters/.
Хууль бус цагаачлалыг хязгаарлахын
тулд Мексикийн бүх бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч
Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ.
“Ирэх зургадугаар
сарын 10-наас эхлэн Мексикийн
бараа бүтээгдэхүүнд 5 хувийн татвар ногдуулж, хууль бус цагаачлалын асуудал
цэгцрэх хүртэл аажмаар нэмэгдүүлэх болно” гэж Д.Трамп твиттер хуудсандаа
нийтэлсэн байна. Мөн тэрбээр, хэрэв Мексикийн засаг захиргаа үр дүнтэй арга хэмжээнүүдийг
хэрэгжүүлж хууль бус цагаачлалын хямралыг зохицуулвал татварыг цуцлах болно хэмээн
бичжээ.
Худалдааны маргаан
даамжрах нь дэлхийн эдийн засагт нөлөөлж болзошгүй хэмээн болгоомжилж буй
хөрөнгө оруулагчдыг дээрх мэдэгдэл цочирдуулсан байна. Холбогдох албаны
төлөөлөгчдийн мэдээлснээр, АНУ-ын хил дээр өдөрт дунджаар 4500 хүн ирдэг бөгөөд
80 мянган хүн баривчилгаанд байгаа ажээ. Түүнчлэн энэ долоо хоногийн лхагва
гарагт Мексикийн хилээр 1036 цагаач хууль бусаар нэвтэрсэн нь өнгөрсөн оны 10
дугаар сараас хойших хамгийн олон хүний бүрэлдэхүүн бүхий цагаачдын бүлэг
болжээ.