Спорт авиралтын ханын шав тавих ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-31 12:25:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын спорт авиралтын ханын шав тавих ёслол түүний төрсөн нутаг Тонхил суманд боллоо.

Ёслолд “Сутайн бор” клубын ерөнхий захирал, уулын спортын мастер Х.Нямдоо, Тонхил сумын дунд сургуулийн захирал, уулын спортын мастер Д.Ганчулуун, уулын спортын мастер Л.Алтанцэцэг, уулын спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин Б.Одмандах нар болон барилгын ажлын гүйцэтгэгч “Нягт холбоо” ХХК-ийн инженер, техникийн ажилтнууд оролцлоо. 

Говь-Алтай аймагт анх удаагаа спортын авиралтын хана барьж буй бөгөөд уг байгууламж нь олон улсын стандартад нийцсэн гурван шат дамжлагатай ажээ. Эхний ээлжинд спорт авиралтын хурдны хос зам, техникийн авиралтын хана мөн боулдрингийн хана, нэмэлт зарим тоноглол, тохижилтын ажил, мөсөнд авиралтын хурд болон техникийн хана барихаар төлөвлөж байгаа гэнэ.


相关新闻