Шинээр мэндэлсэн бяцхан үрсэд баяр хүргэж мэндчилгээ илгээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Удахгүй болох Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Монгол Улсынхаа хүн амыг өсгөж, хорвоод шинээр мэндэлж буй бяцхан үрсэд баяр хүргэж, мэндчилгээ илгээжээ.
Түүний энэхүү шинээр мэндэлсэн бяцхан
иргэддээ баяр хүргэж буйгаа илэрхийлсэн сэтгэлийн мэндчилгээг Сэлэнгэ аймгийн
Засаг даргын орлогч Б.Нарантуяа гардуулан өглөө. Тэрээр “Эх үрс минь эрүүл сайхан байж, үр хүхдүүд минь улам олноор өсөн торних болтугай” хэмээн ерөөлөө.
Дашрамд дуулгахад, шинээр төрж буй бүх
иргэнд ийнхүү баяр хүргэж байх сэтгэлийн мэндчилгээг цаашид тогтмолжуулах бөгөөд
аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн хамт олон үргэжлүүлэн талархлыг
дамжуулж байх гэнэ.
Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 8 шинэ иргэн мэндэлжээ. Сэлэнгэ аймаг бол хүн амын тоогоороо улсын
хэмжээнд гуравт ордог томоохон аймгийн нэг
юм.