“Зүүн хойд Азийн залуу удирдагч форум-2019” ирэх 7 дугаар сард болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-той найрсаг хамтын ажиллагаатай байдаг. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газар ОХУ-ын Красноярск хязгаарын захиргаатай хамтран Зүүн хойд Азийн ирээдүйн талаар өргөн хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлгийн хүрээнд залуучуудад Зүүн хойд Азийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, хариуцлагатай удирдагч, манлайлагч болгон төлөвшүүлэхийг зорьж байгаагаараа онцлог юм. Энэхүү “Зүүн хойд Азийн залуу удирдагч форум-2019” ирэх 7-р сарын 09-15-нд болох аж.
Тус форум “Зүүн Хойд Азийн түүхэн харилцаа ба ирээдүй” сэдвийн дор ОХУ-ын Красноярск хязгаар, BIRYUSA зусланд болох юм байна. Уг арга хэмжээнд оролцох хүмүүст англиар
харилцах чадвартай,
оюутан, мөн 29 хүртэлх насны, ажлын байранд таваас
доошгүй жил ажилласан байх шаардлага тавьж
байгаа ажээ.
Иймд энэхүү ‘Зүүн хойд Азийн залуу
удирдагч форум - 2019”-д оролцох хүсэлтэй залуус Сэлэнгэ
аймгийн ЗДТГ-ын 7036-2139
дугаарт залгаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.