Хүүхдүүд хичээлийн жилд сурч мэдсэнээ тайлагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ЕБ-ын бүрэн дунд сургуулийн хүүхдүүд хичээлийн жилийн хугацаанд юу
сурч мэдсэн, багш нараасаа олж авсан мэдлэг, оюун ухаан, уран чадамжаа
тайлагнадаг уламжлалтай болжээ.
Тэд эл ажлаа “Тайлант өдөрлөг” хэмээн нэрлэсэн бөгөөд үүнийгээ сурагчид болон багш нар, эцэг эхчүүдэд зориулан явуулдаг байна. Энэ удаагийн тайлант өдөрлөгт тус сургуулийн 1-12 дугаар ангийн 320 гаруй сурагч оролцжээ.
Сурагчид хичээлийн
бүтэн жилийн хугацаанд сурсан зүйлээ ийн тайлагналаа. Тэд үндэснийхээ бичиг
соёлыг өвлөн авч үлдэх, бусдад түгээх үйлсэд хувь нэмрээ оруулж бийрэн бичиг хэрхэн сурсанаа бичиж үзүүллээ.
Мөн оюуны чадамжаа хэрхэн дээшүүлсэн мэдлэгээ шалгуулж, IQ хөгжүүлэх дасгал тоглож үзүүлэв. Түүнчлэн
тус сургуульд урлагийн авьяастнууд олон байдаг гэлээ. Эдгээр хүүхдүүд дуу,
бүжиг, хөгжим зэрэг урлагийн олон төрлөөр тоглож, эцэг, эхчүүд, багш нартаа сонирхууллаа.