Гол усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-30 14:08:59

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын албан хаагчдыг ажил үүрэг гүйцэтгэх, амралт зугаалгаар явах үедээ гол усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Сэнэнгэ аймгийн ОБГ-аас онцгойлон анхааруулж байна.

Тус аймгийн нутагт гол усны аюултай осол хэд хэдэн удаа гарсан юм. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд оршин суугч, 77 настай эмэгтэй, иргэн С энэ сарын 26-ны өдрийн 10 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болсон бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн эрлийн бүлэг ажиллаж, буцалтгүй нэрвэгдэгчийг олж, аймгийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сум Нарангийн голын Урт булгийн ам гэдэг газарт уурхайн хиймэл нууранд HOWO маркын автомашин осолдсон голомтод Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатараар ахлуулсан аймгийн ОБГ-ын алба хаагчид, мөн тус уурхайн 120 гаруй ажилчин албан хаагч ослын газарт эрлийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа юм. 

 

相关新闻