Хөвсгөл нуурын орчим битүү цастай байна

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2019-05-29 00:02:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Зуны сар гарсан энэ үед Хөвсгөл нуурын орчим битүү цастай байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хатгал тосгоны нутагт их хэмжээний цас орсон тул мал бэлчээрлэх боломжгүй болсон байна. 

Сүүлийн жилүүдэд ингэж зуны сар гарсан хойно их хэмжээний цас орж байгаагүй. Энэ зун өвс ногоо элбэг, зуншлага сайхан болох нь гэж нутгийн иргэд хэлж байна.