"Бумбардай" хөдөөг зорилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бумбардай" хүүхдийн цуврал ном өнөөдрөөс орон нутгийн хүүхдүүдийн гар дээр очиж байна. Одоогоор 1200 ширхэг номыг орон нутагт хүргэж байгаа аж.
"Бумбардай" цуврал 2013 оноос эхлэн уншигч багачуудтай нөхөрлөж, зургаан жилийн турш тав дах удаагаа 40 мянган ширхэг хэвлэгджээ. “Нүүдлийн Зурган Өгүүлэмж” ТББ-ийн захирал, комикс зураач, “Бумбардай” цувралын зохиолч Н.Эрдэнэбаяр “Орон нутагт “Бумбардай”-н эрэлт маш их байгааг Эрдэнэт хотод байхдаа мэдсэн. Тиймээс орон нутагт “Бумбардай”-г хүргэхээр шийдсэн юм. "Бумбардай"-н эрэлт хөдөөд их байна” гэлээ.
Тус цуврал нь өнөөгийн нийгэмд мартагдах дөхсөн нүүдлийн соёл иргэншлийг хүүхэлдэйн зургийн аргаар, сонирхолтой хэлбэрээр бүтээснээрээ онцлог юм.