Судлаач оюутнууд батламжаа гардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Судлаач оюутан” тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн 20 оюутанд батламж гардууллаа.
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/-ээс багш болон нийгмийн
ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зарласан “Судлаач
оюутан” тэтгэлэгт хөтөлбөрийг 3 сарын турш амжилттай хэрэгжүүлсэн байна.
Тус тэтгэлэгт хөтөлбөрт МУБИС, ШУТИС, ХСИС-ийн 33 оюутан
шалгарснаас 20 оюутан 72 цагийн сургалт-дадлага ажлууддаа бүрэн хамрагдаж,
хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн юм.
БМДИ-ийн захирал Ж.Болормаа хөтөлбөрт амжилттай
хамрагдсан оюутнуудад батламж гардуулахдаа мэдлэгтэй, чадвартай, ёс зүйтэй багш
болохыг захиж, баяр хүргэв.