Францаас 3 мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-03-28 13:09:25

Энэ сарын 19-29-нд Францын Бордо хотноо болж буй Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварын тэмцээнээс манай улсын баг тамирчид гурван мөнгө, нэг тусгай байрын шагнал хүртлээ. 

Нийт 38 орны 750 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлджээ. Энэ удаагийн тэмцээнээс мотоцикл угсрах төрөлд Г.Шижир-Эрдэнэ, арьсан урлалын төрөлд Т.Мөнгөнтуул, хог хаягдал дахин ашиглах төрөлд Б.Болормаа тус тус мөнгөн медалийн эзэд болсон байна. Харин Ч.Тунгалагтуяа уран зураг төрөлд тусгай байрын шагнал хүртжээ.

“Abilympics” буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын тэмцээн энэ жил ес дэх удаагаа зохион байгуулагдсан бол Монгол Улс анх удаа ийнхүү амжилттай оролцлоо. Гурван жил тутамд зохион байгуулдаг энэ тэмцээнд манай улсаас 11 мэргэжлийн оролцогч, долоон албаны хүн Франц улсыг зорьж, мэдээллийн технологи, хүнс, уран зураг, хог хаягдал дахин ашиглах, сийлбэр зэрэг төрлүүдээр ур чадвар өндөр гэдгээ харуулж чадлаа.

Д.Өлзий

相关新闻