“NASA” сарыг судлах хөтөлбөрийн хүрээнд хувийн компаниудтай хамтарч ажиллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНВАШИНГТОН. /AP/. Сарыг судлах
хөтөлбөрийнхөө хүрээнд саран дээр сансрын нисгэгчээ хэрхэн газардуулах талаарх судалгаа
шинжилгээг гүйцэтгэх 11 хувийн компанийг сонгосон тухайгаа АНУ-ын Агаарын нислэг, сансрын
уудмыг шинжлэн судлах төв /NASA/ пүрэв гарагт мэдэгджээ.
Энэхүү хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу Америкийн сансрын нисгэгчид /эмэгтэй хүн багтсан/ сарны өмнөд туйл дээр 2024 он гэхэд газардаж, 2028 оноос эхлэн тогтвортой
ажиллагаануудыг явуулж эхлэх ажээ.
“NASA”-гийн сонгосон
компаниудын дунд “SpaceX”,
“Boeing”, “Lockheed Martin”,
“Northrop Grumman”, “Blue Origin” зэрэг компани багтаж байгаа бөгөөд тэдгээрийн
олонх нь “NASA”-тай урьд нь гэрээ байгуулан ажиллаж байжээ.
"Тус компаниуд
ирэх зургаан сарын турш холбогдох судалгаануудыг хийж, саран дээр газардах
хөлгийн анхны загваруудыг хөгжүүлнэ" гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын
уудмыг шинжлэн судлах төвөөс
мэдээлсэн байна.