“Batman v Superman: Dawn of Justice” кино орлогоороо тэргүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГВАШИНГТОН. /ВВС/. “Batman v Superman: Dawn of Justice” кинонд өгсөн шүүмжлэгчдийн үнэлгээ тааруухан байсан хэдий ч нээлтээ хийсэн эхний таван хоногт дэлхийн кинотеатруудаас 424 сая долларын орлого олсон байна.
Энэ орлого нь дэлхийн хэмжээнд дөрөвдүгээрт оржээ. Харин АНУ-ын хэмжээнд 170.1 сая долларын орлого олсон нь гуравдугаар сард нээлтээ хийсэн кинонуудыг тэргүүлж, нээлтээ хийсэн амралтын өдрүүдэд олсон орлогоороо АНУ-д зургадугаар байрт оржээ.
Мөн тус кино Их Британид нээлтээ хийснээс хойш 15.5 сая еврогийн орлого олсноор гуравдугаар сард тус улсад нээлтээ хийсэн кинонуудыг тэргүүлжээ.
Хоёр супер баатрыг анх удаа нэг кинонд гаргасан нь “Warner Bros” компанийн хувьд хүсэн хүлээсэн амжилт болж байна.
Д.Нямтулга