Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад 650 сая ам.долларыг олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/.
АНУ-ын Батлан хамгаалахын яам Мексиктэй залгаа хилийн
дагуу хананы хэсгийг барих “Southwest Valley
Constructors” компанитай 646 сая ам.долларын гэрээ байгуулжээ.
Гэрээнд зааснаар барилгын ажлыг 2020 оны 1 дүгээр сарын сүүлчээр дуусгахаар
төлөвлөжээ. Сонгон шалгаруулалтад 4 компани оролцсоноос Нью-Мексико мужийн Альбукерке хотод төвтэй “Southwest Valley
Constructors” компани шалгарсан байна.
Энэ сарын 10-нд АНУ-ын
Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан Мексиктэй залгаа
хилийн дагуу хананы 128 км урт хэсгийг барихад зориулан 1.5 тэрбум ам.долларын
шилжүүлгийг баталсан юм.