Баянхонгор аймагт 26 мянга гаруй гэр бүл бүртгэлтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-15 17:44:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр олон улсын "Гэр бүлийн өдөр" тохиож байна. Энэ өдрийн хүрээнд бяцхан мэдээлэл бэлтгэлээ.

   -Баянхонгор аймагт 26270 гэр бүл /өрх/ бүртгэлтэй.

   -Дээрхээс 5894 нь өрх толгойлсон эцэг, эх байна.

  -Баянхонгор аймгийн хамгийн олон хүүхэдтэй гэр бүл Галуут суманд амьдарч байжээ. Тус сумын малчин, нутгийн олондоо Жааханбуу гэж авгайлагддаг н.Адъяа 21 хүүхэд /14 хүү, 7 охин/-тэй болсон байдаг.

  -Баянхонгор аймгийн Баацагаан сумын Могой дөрөвдүгээр багийн малчин Н.Хавх нутгийн бүсгүй Л.Дуламтай 1950 онд гэр бүл зохиож, 20 хүүхдийн аав ээж болжээ. Өдгөө 16 нь эсэн мэнд амьдарч байгаа бөгөөд тэдний үр, ач, зээ нийлээд 200 гаруй болоод буй.


   -Баянхонгор аймгийн ИТХ-ын тогтоолоор 2019 оныг “Хүүхэд хамгаалал-Өв тэгш хүмүүжлийн жил” болгон зарласан. “Хүүхэд хамгаалал-Өв тэгш хүмүүжлийн жил”-ийн хүрээнд айл бүр гэрийн дүрэм, хүүхдийн дүрмийг бий болгож мөрдүүлэхээс гадна бүх насныхныг "Хүмүүжлийн эерэг арга" сургалтад хамруулах, урлаг спортоор дамжуулан хүүхэд бүрийг хөгжүүлэх, хамгаалах, бүх нийтээр шатар тоглох хөдөлгөөн өрнүүлэх, албан байгууллага бүрт "Эцэг эхийн зөвлөл" байгуулах зэрэг ажлыг өрнүүлэх юм.

  -Жилийн ажлын хүрээнд дэвшүүлсэн таван зорилтын нэг нь айл бүр "Гэрийн дүрэм"-тэй болох. Гэрийн дүрэмтэй болсноор эцэг эх болон хүүхдийн харилцаа хандлага эерэг, хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан илүү боловсронгуй, гэрийн халуун дулаан уур амьсгал бүрдэх чухал ач холбогдолтой аж.

-Энэ сарын 18-нд "Хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг, эхийн оролцоо" чуулганыг Баянхонгор хотноо зохион байгуулахаар товложээ.

相关新闻