Сумаа ногоон төгөл болгох ажилд бүх нийтээрээ оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-15 15:20:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Орхон сумынхан  мод тарих үндэсний өдрөөр иргэний үүргээ биелүүлж, сумаа ногоон төгөл болгожээ.

Тус үйл ажиллагааны хүрээнд сумын ЗДТГ 200 ширхэг, ЕБС 120 ширхэг, ЭМТ 60 ширхэг, цэцэрлэг 25 ширхэг, Соёлын төв 40 ширхэг, иргэд 50 ширхэг нарс модны суулгацыг тарьж суулгасан байна. Нийт 495 нарс модны суулгац суулгасан энэхүү ажил нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны А/156 тоот “Бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулах тухай” захирамж, сумын ИТХ-ын тогтоол "Ногоон төгөл хөтөлбөр”-ийн хүрээнд хийжээ. Төр засгийнхаа бодлого шийдвэрийг амьдралдаа бүтээлчээр хэрэгжүүлэх үүргийг Орхон сумынхан ийн ухамсартайгаар биелүүлжээ. 

相关新闻