Сурагчдын оёсон 3400 гаруй нэмнээг малчдад хүргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн зарим сумдын хувьд хаваржилт хүндэрч болзошгүй байгаа бөгөөд улсын хэмжээнд заралсан "Нэг хүүхэд - нэг нэмнээ" аянд Өмнөговийн ЕБС-н сурагчид нэгдэж малчин түмэндээ тусаллаа.
Уг аяны хүрээнд 19 сургуулийн ахлах ангийн сурагчид технологийн хичээлээр өмсөхөө байсан хувцас, хэрэглэхээ болисон хөнжил, бүтээлэг, гэх мэт материалаар нийт 3486 нэмнээг оёж хаваржилт хүндэрч болзошгүй сумдад хүлээлгэн өглөө. Өнөөдрийн байдлаар Ханхонгор, Манлай, Хүрмэн, Гурвантэс , Сэврэй сумдад хаваржилт хүндэрч болзошгүй байна.
Манай улсын хэмжээнд ихэнхи аймаг сумдын малчид хүндхэн өвлийг давж хатуухан хавартай золгож байгаа билээ. Нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь зузаан цасан бүрхүүлтэй байна. Иймд БСШУЯ-наас малчин түмэндээ туслахаар "Нэг хүүхэд - нэг нэмнээ" 14-21 хоногийн сайн үйлсийн аянг зарлаад байна.
Өмнөговь аймаг Н.Золбаяр