Хоёрдугаар ангийн бяцхан хүүхдүүд “Хоггүй сум болох” санаачилга гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд долоохон настай бяцхан хүүхдүүд санаачилга гарган сургуулийнхаа ойр орчмын хогийг цэвэрлэж, үеийн найзууд болоод сумынхаа нийт иргэнд “Хоггүй сум” болохыг уриалж байна.
Тус сумын Ерөнхий боловсролын бүрэн
дунд сургуулийн 2А ангийн сурагчид
"Хоггүй сум болъё" уриан дор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Б.Баярцэнгэл багштай 2А анги 33 сурагчтай.
Тэд өөрсдөө цаасан хайрцаг, уут, савыг
ашиглан хогийн сав хийж, түүсэн хогоо
ангилан ялгаж, сургуулийн хашаан дахь гялгар уут, цаасан хог, ундааны савыг түүж
цэвэрлэсэн аж.
Байгаль орчноо хамгаалах, хоггүй,
цэвэр цэмцгэр байх нь оршин суугчид, тэдний хандлага, сэтгэлгээтэй холбоотой.
Хогийг цэвэрлэх нэг ажил, хогоо зориулалтын саванд хийж, ил задгай хаяхгүй байвал
хог цэвэрлэх гэж хэн нэгэн цагаа үрэх шаардлагагүй болно. Тиймээс тус
сургуулийн бяцхан хүүхдүүд үеийн найзууд болон сумын иргэд, албан байгууллагуудад
хоггүй сум болохыг ийнхүү уриалжээ.