Татварыг нэмэгдүүлэх нь асуудлыг шийдвэрлэхгүй гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-10 15:31:46

БЭЭЖИН. /Синьхуа/. Бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлэх нь хоёр улсын худалдааны харилцаанд үүссэн асуудлуудыг шийдвэрлэх боломжийг олгохгүй гэж Хятадын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэ үзэж байна. Энэ тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.


Америкийн талтай оновчтой, шударга яриа хэлэлцээ хийнэ гэж найдаж байгаагаа Лю Хэ Вашингтонд сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ мэдэгдсэн байна. Худалдааны татварыг нэмэгдүүлэх нь Хятад, АНУ төдийгүй дэлхий дахинд хор хөнөөл учруулах бөгөөд ийм арга хэмжээ авах нь үүссэн хямралын нөхцөл байдлыг зохицуулах арга зам биш юм хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна. 

相关新闻