Каражичид 40 жил хорих ял оноолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-03-25 13:49:17

АМСТЕРДАМ. /NHK/. 1990-ээд онд Босни, Герцеговины дайны үеэр үйлдсэн хэргийнх нь төлөө НҮБ-ын шүүх Боснийн Сербийн удирдагч Радован Каражичид 40 жил хорих ял шийтгэлээ.

Гааг дахь олон улсын эрүүгийн шүүх пүрэв гарагт ялын тогтоолыг танилцууллаа. Каражичийг 11 зүйл ангийн 10-т нь буруутгаж байгаа бөгөөд 1995 онд хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдэж, Сребреница хотын 7000 гаруй лалын шашинтныг хөнөөх захиалга өгсөн гэж үзэж байна.

Каражич нь лалын шашинтуудыг хоморголон устгахаас хамгаалах бүрэн эрх мэдэл бүхий цорын ганц хүн байсан хэдий ч устгах тушаалыг биечлэн өгсөн гэж шүүх үзжээ.

Каражич өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгддэг. Ялын тогтоолыг 100 орчим минут уншиж танилцуулахад тэрбээр сэтгэл хөдлөл бараг үзүүлээгүй байна. 

Шүүхийн шийдвэрийн дараа Каражичийн хуулийн багийн өмгөөлөгч түүнийг давж заалдахыг мэдэгдлээ.

Каражичийг бүх насаара хоригдох ялаас зайлсхийж буйг эсэргүүцэж байгаагаа Гааг хотод цугласан хохирогчдын ар гэрийнхэн илэрхийлжээ.

Х.Сарнай

 

相关新闻