“Элит академи”-ийн нээлт ялалтын баярын өдөр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-07 19:51:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний шигшээ багийн тоглогч болж ирээдүйд Монгол Улсынхаа нэр төрийг хамгаалах шилдэг хөлбөмбөгчдийг бэлдэх “Элит академи”-ийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны тавдугаар сарын 09-ны пүрэв гарагт болно.


Хөлбөмбөгийн 16, 19 хүртэлх насныхны дунд болох “Элит академи”-ийн бэлтгэлүүд долоо хоногийн мягмар, лхагва гарагт МХБХ-ны талбайд зохион байгуулах юм. МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Хатем Соусси, Дасгалжуулагчийн боловсрол, залуучууд, өсвөрийн хөлбөмбөгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Растислав Бозик нар “Элит академи”-ийн бэлтгэл ажлыг удирдана.


Монголын 16, 19 хүртэлх насны шигшээ багууд 9, 11-р саруудад Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх учраас тус академийн үйл ажиллагаа шигшээ багийн тоглогчдыг олон сарын турш тогтмол бэлтгэл нь хангагдсан байхад том нөлөө үзүүлэх үүрэгтэй. Академид суралцахад ямар нэгэн хураамж төлөхгүй бөгөөд МХБХ-нд бүртгэлтэй клубт тоглодог авъяаслаг, хөдөлмөрч, өөртөө итгэлтэй хүүхэд залууст “Элит академи”-ийн үүд хаалга ямагт нээлттэй байх юм.

相关新闻