Шинэ чансааг улсын харцага О.Хангай тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-07 13:56:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос шинэчлэн гаргасан чансааг Монгол Улсын харцага Оргихын Хангай /Ховд, Буянт сум/ тасархай илүү буюу 83132 оноогоор тэргүүлжээ.


Харин улсын Аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба /Архангай, Хашаат/ 50436, улсын Харцага Баярхүүгийн Бат-Өлзий /Ховд, Зэрэг 45801 -4641/ нар хоёр, гуравт жагсжээ. Улсын Арслан Ц.Содномдорж /Хөвсгөл, Тосонцэнгэл 44779/, улсын гарьд Б.Гончигдамба /Завхан, Их-Уул 44197/, улсын арслан П.Бүрэнтөгс /Увс, Давст 43577/, улсын арслан Э.Оюунболд /Хэнтий, Өмнөдэлгэр 40554  +7388/, улсын заан Н.Жаргалбаяр /Сэлэнгэ, Мандал 37986/, улсын начин Д.Анар /Дорнод, Дашбалбар 32800 -3383/, улсын аварга Н.Батсуурь /Увс, Ховд 32272  +1181/ нарын бөхчүүд 4-10 дугаарт эрэмбэлэгджээ.


Уг чансаагаар 11-20-д жагссан бөхчүүдийг танилцуулахад:


11. У.АР Р.Пүрэвдагва Архангай, Булган 32020  -3376

12. У.Н  Б.Амарзаяа Архангай, Чулуут 23868  -581

13. У.Н  Б.Даваа-Очир Хөвсгөл, Их-Уул 21689  +755

14. У.АВ  С.Мөнхбат Увс, Баруунтуруун 21495

15. У.Х  М.Бадарч Архангай, Цэнхэр 21398  +2717

16. У.З  Н.Түвшинбаяр Булган, Сайхан 19487

17. У.Н  Д.Амарсайхан Булган, Сэлэнгэ 18102

18. У.Н  Э.Энхбат Булган, Могод 17402

19. У.Х  Н.Золбоо Баянхонгор, Баянбулаг 17380

20. У.Н  Ч.Хөхчирэнгэр Хөвсгөл, Галт 17156  +1872

相关新闻