“Умардын урсгал 2” төсөл 50 орчим хувьтай явж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-07 12:40:49

МОСКВА. /TASS/. "Газпром" компани одоогоор Балтийн тэнгисийн ёроолоор “Умардын урсгал 2” хий дамжуулах хоолойн 1170 гаруй км урт хэсгийг тавьжээ. Энэ нь хоолойн нийт уртын 48 орчим хувийг эзэлж байгаа юм хэмээн "Газпром" компанийн мэдэгдэлд дурдсан байна.


Хий дамжуулах хоолойг Орост тавих ажлыг өнгөрсөн 4 дүгээр сарын 30-нд эхлүүлжээ. “Умардын урсгал 2” хий дамжуулах хоолойг тавих ажил яг хуваарийн дагуу үргэлжилж байгааг "Газпром" компани онцлон тэмдэглэжээ.


“Умардын урсгал 2” нь Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл юм. Уг төсөл жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай. Төслийг хэрэгжүүлэхэд 9.5 тэрбум евро зарцуулагдана гэж үзэж байгаа бөгөөд хоолойг 2019 оны сүүлчээр барьж дуусгах төлөвтэй байна.  

相关新闻