Цэргийн албанд тэнцсэн залуусыг үдэх ажиллагаа боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ 2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 02-05-ны өдөр явуулж хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусыг хуваарилагдсан анги, салбар руу нь үдэх ажиллагааг 05-ны өдөр Говь-Алтай аймгийн төв талбайд зохион байгуулав.
Үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм нээж үг хэлсэн бол Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Цэргийн штабын дарга, хурандаа Д.Төмөрбаатар, Онцгой байдлын газрын орлогч дарга, хошууч Ц.Лувсанжамц, Хилийн цэргийн 0130 дугаар ангийн захирагч, хурандаа н.Азхүү болон эцэг эх, цэргийн албанд тэнцсэн залуусын төлөөлөл сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Энэ жилийн цэрэг татлагын нэг онцлог нь улс орны стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтад оролцуулах учраас мэргэжлийн залуусыг гэрээт болон хугaцаат цэргийн албанд татахыг зорьж найман төрлийн нарийн шинжилгээнд хамруулсан юм.