Сувилагчдын ажил мэргэжлийн уралдааныг 23 дахь жилдээ зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-06 13:51:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Олон улсын сувилагчдын баярыг угтан Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагчдын дунд ажил мэргэжлийн уралдааныг 23 дахь жилдээ зохион байгуулж байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн санаачилгаар 1996 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг уралдаанд энэ удаа тус эмнэлгийн 148 сувилагчийн төлөөлөл болсон 50 сувилагч арван багт хуваагдан өрсөлдөж байгаа юм. 

Уралдаан онол болон гардан үйлдэл дадлагын дор сувилахуйн ерөнхий арга засал, сувилагчийн ёс зүй, стандартын хэрэгжилтийн биелэлтийн дор болдог. Уг уралдаан нь ажлын байрны сургалт явуулах, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, харилцан туршлага солилцох, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой хэмээн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн ахлах сувилагч О.Гантуяа танилцууллаа.

相关新闻