Хүн боож үхсэн хэрэг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр сумын 52 айлын орон сууцанд хүн боож үхсэн хэрэг гарлаа. Нас барсан залуу зах дээр тэрэг түрдэг 30 гаруй насны иргэн байх агаад иргэдийн хэлж буйгаар гадны нөлөөтэй байх магадлалтай хэмээж байгаа юм.
Учир нь тухайн байрны 00 давхрын паар хүн боож үхэд байхаар найдвартай эд биш гэнэ. Харин Цагдаагийн газраас энэ тухайд мэдээлэл хийх боломжгүй гэлээ.
Хаврын улирал эхлэнгүүт хүн боож үхэх хэрэг тус аймагт давтагддаг ба ихэнх тохиолдолд амиа хорлосон байдаг. Гэвч төрийн болон төрийн бус байгууллагаас энэ асуудалд анхаарал тавин хэргийг бууруулах тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй байсаар байна.
Өвөрхангай Б.Батчимэг