Ираны эсрэг авсан хориг арга хэмжээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /TASS/. Ираны
эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээ өнөөдрөөс бүрэн хэрэгжиж эхэлнэ. Хориг арга
хэмжээг нэвтрүүлснээс хойш хагас жилийн дараа бүрэн хэрэгжиж байна. Энэ сарын
2-ноос эхлэн Ираны газрын тосны импортод олгосон түр зөвшөөрлөө АНУ-ын эрх
баригчид сунгахгүй байхаар шийдсэн байна.
Энэ шийдвэр нь газрын тосны үнийг нэг торх нь 75 ам.доллараас дээш болгож нэмэгдүүлжээ. Гэсэн хэдий ч Ираны эсрэг хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор зах зээл дээр үүсэж буй хомсдолыг газрын тосоороо нөхнө хэмээн ОПЕК+ хэлэлцээрт оролцогч улсууд мэдэгдсэн нь зах зээлийг тогтворжуулжээ. Түүнчлэн хомсдол үүсгэхгүй гэдгээ АНУ ч мэдэгдэж байсан юм.
АНУ хориг арга
хэмжээ авсан нь тус улс Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээр болох Үйл
ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс 2018 оны 5 дугаар сард дангаар гарч
буйгаа зарласантай холбоотой юм. Цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрт Ираны
эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, АНУ, Европын Холбооны хориг арга
хэмжээнүүдийг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг
тусгасан юм. Хэлэлцээрт оролцогч талууд АНУ-ын эрх баригчдын шийдвэрийг
дэмжээгүй юм.