БНХАУ, АНУ-ын худалдааны хэлэлцээний 10 дахь үе шат өндөрлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-05-02 10:15:05

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-АНУ-ын өндөр түвшний төлөөлөгчдийн худалдаа, эдийн засгийн хэлэлцээний 10 дахь үе шат Бээжин хотноо мягмар, лхагва гарагт болжээ.


Хэлэлцээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ, АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Худалдааны сайд Стивен Мнучин тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.


Төлөвлөгөөний дагуу хоёр талын хэлэлцээний 11 дэх үе шат ирэх долоо хоногт Вашингтон хотноо болно.


Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Лю Хэ нь Хятад-АНУ-ын иж бүрэн эдийн засгийн хэлэлцээний Хятадын талын ахлагч юм. 

相关新闻