Золбин нохойг устгаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 14:23:07

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 3 дугаар сарын 22-ноос золбин нохойн устгал хийж эхэллээ.

Даланзадгад сумын захирагчийн албаны дарга Н.Лувсанбаяр ярихдаа “Иргэд золбин нохой устгаач гэсэн санал их ирүүлж байгаа. Өнгөрсөн жил сум хөгжүүлэх сангаас хөрөнгө шийдвэрлэн энэхүү ажлыг хийсэн боловч зарцуулах ёсгүй зарцуулалт хийсэн гээд манайд төлбөр тавигдсан. Тиймээс энэхүү ажлыг энэ жил хийж чадахгүй удааширсан юм. Бид ИТХ-аар журам батлуулж гэрийн тэжээвэр нохойноос авах татварын орлогоор энэ ажлаа хийхээр болоод байна. Гэвч өнөөдрийн байдлаар энэхүү татвар бүрдээгүй юм. Тиймээс Засаг даргын зөвлөлд энэ асуудлаа танилцуулаад Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гурван сая гаруй төгрөг нохой устгалын ажилд зарцуулахаар болоод байна” гэлээ.

Нохой устгаж эхэлсэн учраас иргэд гэрийн тэжээвэр нохойгоо уях хэрэгтэйг анхааруулж байна. Мөн гэрийн тэжээвэр нохойнд гэрчилгээ олгож байгаа тул нохойгоо гэрчилгээжүүлж хуулийн дагуу татвараа төлөхийг сануулсан. Гэрийн тэжээвэр эр нохой 10 мянга, эм нохой 20 мянган төгрөгийн татвар төлөх журамтай ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻