Эрчим хүчний засварын ажилтай холбогдуулж цахилгааны хязгаарлалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-05-01 13:43:33

Дорноговь /МОНЦАМЭ/. БНЗӨБ-ийн Цахилгаан дамжуулах сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн Дорноговь салбараас энэ оны тавдугаар сард хийх засварын ажилтай холбогдуулан тус аймгийн ихэнх сумыг хамруулж цахилгааны хязгаарлалт хийхээр болжээ.

Графикт ажлын дагуу тавдугаар сарын 09-10-нд өглөөний 06 цагаас үдшийн 21.00 цаг хүртэл бүх сумыг хамруулан цахилгааны хязгаарлалт хийхээр төлөвлөсөн бол 20-нд өглөөний 09.00 цагаас өдрийн 12.00 цагийн хооронд Сайншанд, Хөвсгөл, Улаанбадрах, Сайхандулаан Замын-Үүд, 22-24-ны 06.00-21.00 цагийн үед Алтанширээ, Дэлгэрэх суман цахилгааны хязгаарлалт хийхээр төлөвлөсөн аж.

Мөн агаарын байдлаас хамаарч цахилгаан хязгаарлах хугацаа өөрчлөгдөж магадгүй бөгөөд тухайн үед мэдээллийг 24 цагийн өмнө мэдэгдэх болно хэмээн Дорноговь салбараас мэдээлэв.

相关新闻