Гансүхийн Сарангоо "Дэлхийн бяцхан мисс" боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-30 13:05:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестиваль “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээн Гүрж улсын Тбилиси хотноо дөрөвдүгээр сарын 21-27-нд боллоо. "Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд шагналыг Монгол орноо төлөөлөн оролцсон, таван настай Гансүхийн Сарангоо хүртсэн байна.

“Дэлхийн бяцхан мисс-2019” титмийн эзэн Гансүхийн Сарангоо Баянгол дүүргийн 98 дугаар  цэцэрлэгт явдаг. Тэрбээр 40 гаруй орны бяцхан миссийн тэмцээний авьяас төрөлд орчин үеийн бүжгээр оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна. 


Бяцхан мисс Г.Сарангоо “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд “Little Star of the World”- шагналыг хүртсэнээр ирэх долдугаар сард болох Хүүхдийн соёл урлагийн их наадамд  оролцох эрхийн эзэн болов. Хүүхдийн соёл урлагийн их наадамд оролцох зардлыг “Best Princess of the World” холбооноос 100 хувь төлнө. Г.Сарангоо нь өмнө нь эх орондоо “Бяцхан мисс 2018” тэмцээний “Тэргүүн мисс”, “Мөнгөн титэм” хүртэж байжээ.


相关新闻