Цагаан-Уул сум, Цагдаагийн газрын тамирчид цомын эзэд болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-29 20:58:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт жил бүр зохион байгуулдаг Засаг даргын нэрэмжит төрийн албан хаагчдын спортын тэмцээн энэ амралтын өдрүүдэд амжилттай болж, сумдыг Цагаан-Уул, агентлаг байгууллагуудыг Цагдаагийн газрын тамирчид тэргүүлж шилжин явах цомын эзэд болов.


Тэмцээнд 22 сум, 22 агентлаг, байгууллагын 92 багийн 700 гаруй тамирчин сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, удирдлагуудын дунд холын зайны шидэлт гэсэн спортын 4 төрлөөр 64 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.Тэмцээн нь төрийн албан хаагчдын хөгжил, манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, баг хамт олны зүтгэл, итгэл, сэтгэлийн хүчээр амжилтад хүргэх зорилготой ажээ.

相关新闻