7 дугаар сургууль хог хаягдлыг ангилж хэвших туршлага нэвтрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургууль “Хогоо эх үүсвэр дээр нь ангилж хэвшье” уриалга гаргаж, хог хаягдлыг ангилж хэвших туршлага нэвтрүүлжээ.
Энэ хүрээнд тус сургууль хашаандаа хогны
жижиг байр барьсан байна. Ингэснээр тус сургуулийн
багш, ажилтан, сурагчид хог хаяхдаа
цаас, шил-лааз, хуванцар-гялгар уут гэж гурав ангилж
хэвшлээ.
Энэхүү санаачилга нь өсвөр үеийнхэнд эерэг хандлагыг төлөвшүүлэх, сургуулийн орчныг цэвэр, цэгцтэй болгоход чухал ач холбогдолтой гэнэ.
Жаргалант сумын
ерөнхий боловсролын 7 дугаар сургууль Баатархайрхан багийн
нутаг дэвсгэрт 93
багш ажилтантай, 40 бүлэгт 1130 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж
байна.