Наймдугаар Богд Жибзундамба хутагтын тусгай үзэсгэлэнг дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-29 17:02:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан, цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, наймдугаар Богд хаан Жибзундамба хутагтын 150 жилийн ойг тэмдэглэх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан.

Энэхүү ойд  зориулсан тусгай үзэсгэлэнг 5 дугаар сарын 1-ний өдрийн 11:40 цагт Монголын Үндэсний түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээхээр боллоо.

Тусгай үзэсгэлэнд хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилын сүмбүм, шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал зэрэг баримт бичиг тавигдана. Мөн гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулга гээд 60 гаруй шилмэл үзмэрийг дэлгэх юм байна. Наймдугаар Богд ийнхүү өөрийн ордон музейгээс гарч Үндэсний музейд морилно.

相关新闻