Монгол киног чех үзэгчдэд толилуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-29 16:46:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин Сайдын яам, кино сонирхогч монгол, чех иргэдтэй хамтран Прага хотын "Пилот" кинотеатрт  "Монгол кино фестиваль"  долоо хоног зохиож байна.

Чех Улсад анх удаа болж буй энэхүү фестивалиар Монголын орчин үеийн кино урлагийн шилдэг бүтээлүүд “Аман хуур”, “Гарын таван хуруу”, “Мартагдашгүй намар” зэрэг уран сайхны киног чех хадмал орчуулгатайгаар гаргаж байгаа юм байна. 1963-2015 онд бүтээсэн найман уран сайхны болон баримтат киног чех үзэгчдэд ийнхүү толилуулж байгаа аж. 

相关新闻