Засаг даргын нэрэмжит тэмцээнд 700 гаруй тамирчин оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын нэрэмжит Төрийн албан хаагчдын спортын тэмцээн эхэллээ.
Тэмцээн төрийн албан хаагчдын хөгжил, манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, баг хамт олны зүтгэл, итгэл, сэтгэлийн хүчээр амжилтад хүргэх зорилготой бөгөөд 7 дахь жилдээ зохион байгуулж байна.
Тэмцээнд 22 сумын 92
багийн 700 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээн аймгийн Засаг даргын тамгын газрын эрхлэх хүрээний агентлаг,
байгууллагууд гэсэн хоёр ангилалд болж дүнгээ гаргах ажээ.