Пауэрлифтингийн тамирчид тивийн АШТ-ээс зургаан медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-26 17:00:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хонгконгод болсон Ази тивийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээнээс манай улсын тамирчид 2 алт, нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна.


Тус тэмцээн гурван өдөр үргэлжилсэн бөгөөд эхний өдөр мастер ангиллын 74 кг-ын жинд О.Батбилэг нийлбэр дүнгээр алтан медаль, дараагийн өдөр нь насанд хүрэгчдийн 93 кг-д М.Галсайхан алт, Б.Бямбасүрэн мөнгөн медаль тус тус хүртжээ.


Харин тэмцээний сүүлчийн өдөр /2019.04.26/ өсвөрийн ангиллын -105 кг-д М.Билгүүн, -120 кг-д Д.Дөлгөөн, залуучуудын ангиллын -120 кг-д Д.Дашням нар тус тус хүрэл медалийн эзэд боллоо. Манай улсын  баг тамирчдыг "Стронг" клубийн багш Б.Гантулга дасгалжуулсан байна.

相关新闻