Хогийн нэгдсэн цэгт дахин ашиглах талбай гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-26 17:36:24

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн хог хаягдлын нэгдсэн цэг буюу “Хогийн хар” хэмээх газар нь 510 гаруй га талбайг эзэлдэг.  

Жаргалант сумын ЗДТГ, Хот тохижуулах газар хамтран тус хогийн цэгийн хог хаягдлыг цэвэрлэх, отволдож талбай чөлөөлөх ажлыг 3 дахь жилдээ хийжээ. Ингэснээр хог хаягдлын нэгдсэн цэгт  дахин ашиглаж болох талбай бий болгосон байна.  

Энэ ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгийн санхүүжилтээр хувийн хэвшлийн байгууллагын дэмжлэгтэйгээр хийсэн аж. 

Цаашид хог хаягдлын асуудлыг цэгцлэх, зохион байгуулалтад оруулахад сум орон нутаг төдийгүй иргэн, айл өрх, албан байгууллага бүр оролцож, цэвэр цэмцгэр, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломж бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахыг албаныхан уриаллаа.


相关新闻