Хориг арга хэмжээг үл харгалзан газрын тосоо худалдсаар байна гэдэгт итгэлтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНЬЮ-ЙОРК. /TASS/. Газрын тосыг худалдан авагч орнуудад АНУ-ын Засгийн
газар хориг тавьсан хэдий ч манай улс газрын тосоо худалдсаар байх болно гэж
Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад
Жавад Зариф сэтгүүлчдэд мэдэгджээ.
Ираны газрын тосыг худалдан авахтай холбоотойгоор Америкийн хориг арга
хэмжээнд багтсан орнуудад ирэх 5 дугаар
сараас эхлэн АНУ ямар ч хөнгөлөлт үзүүлэхгүй хэмээн АНУ-ын Төрийн нарийн
бичгийн дарга Майкл Помпео өнгөрсөн даваа гарагт мэдэгджээ. Үүний зэрэгцээ
дэлхийн зах зээлд газрын тосны хомсдол үүсгэхгүй гэдгээ АНУ мэдэгдсэн байна.