МУБИС-ийн 300 оюутан авьяасаа сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС-ийн бүрэлдэхүүнд багтдаг 8 сургуулийн авьяаслаг оюутан залуусын урлагийн тоглолт болно.
"Оюутны хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд зохион байгуулж буй "МУБИС-ийн хавар" Оюутны урлагийн наадамд 300 гаруй авьяаслаг оюутан дуу, шүлэг, бүжиг, хөгжмийн ур чадвараараа өрсөлдөж, шилдгээ тодруулна. Энэ сарын 27-ны бямба гарагт 14, 17 цагуудаас "Монголын хүүхдийн ордон"-д болох энэ тоглолт үзэгчдэд үнэ төлбөргүйгээр хүрнэ хэмээн МУБИС-аас мэдээллээ.