Жүдочид багийн халз барилдаанд хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-24 11:26:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн Ази тивийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээний өчигдөр /2019.04.23/ болсон шилдэг баг тодруулах халз барилдаанд Японы шигшээ аваргын төлөө БНСУ-ын багийг ялж, Ази тивийн аваргаар тодорлоо.


Монголын баг эхлээд БНХАУ-ын багийг ялсан бөгөөд хагас шигшээд Японы шигшээ багтай барилдан 2:4-өөр ялагджээ. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаныг 4:1-ээр ялж, Монголын баг хүрэл медалийн эзэд болов. Мөн Хятадын шигшээ баг хүрэл медаль хүртлээ. 

相关新闻