“Номадик балет” дөрөвдүгээр уралдаан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-23 13:06:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Номадик балет продакшн", "Сонгодог соёл клуб"-тэй хамтран “Номадик балет” сонирхогчдын дөрөвдүгээр уралдааныг энэ сарын 14-20-ны өдөр зохион байгууллаа.

Уг уралдаанд нийт 323 хүүхэд оролцож, гурван насны ангиллаар 25 хүүхэд шагналт байранд шалгарсан байна. Шилдэг хүүхдүүдэд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, шилдэг хамтлагт цом, шилдэг дасгалжуулагч багшийг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас шагнав.

“Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн олон талт ажлыг талуудтай хамтран зохион байгуулж, хүүхдэд сонгодог урлагаар дамжуулан хөгжлийн орчин үйлчилгээг үзүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд энэ уралдааныг зохион байгуулсан байна.

相关新闻