Долоон настай каратэч Н.Нэмүн Токиод алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-23 11:22:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Токио хотноо каратэгийн олон улсын тэмцээн энэ сарын 20, 21-нд болж, “Орчлон” сургуулийн II ангийн сурагч Н.Нэмүн долоон насны ангилалд алтан медаль хүртжээ.


Түүний хувьд, анх таван настайдаа Дэлхий аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан бөгөөд 2018 онд JOSO Cup тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм байна. Каратэгийн 36 дахь удаагийн тус тэмцээнд 20 орчим орны 2000 гаруй тамирчин бага нас, өсвөр үе, ахмадуудын ангиллын жин тус бүрт шилдгүүдээ тодруулжээ.


Монгол Улсаас 15 тамирчин өрсөлдөж, нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд 35-39 насны ангиллын +80 кг-д З.Нандинзориг, 40-44 насны ангиллын 70 кг-д Ө.Гантөмөр нар хүрэл медаль тус тус хүртжээ.

相关新闻