Гавьяат болсны дараах анхны тогтолтоо хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Шилдэг өнгө” продакшны захирал, МУГЖ С.Өлзийхүүгийн “Миний ертөнц” тоглолт тавдугаар сарын 10-нд болно. Энэ нь Монгол Улсын хүндэт цолыг хүртсэнээс нь хойших анхны тоглолт юм.
МУГЖ С.Өлзийхүү өөрөө дуулж, бүжиглэж, жүжиглэж бүхий л авьяасаа үзэгчиддээ "бөөндөнө". Тоглолтыг нь мөн хошин урлагийн жүжигчид, дуучид ч чимэх юм байна. "UB Palace"-ын танхимд МУГЖ С.Өлзийхүү олон талын авьяасаа дэлгэж олон шинэ үзүүлбэрээр үзэгчдийнхээ сонорыг мялааж, нүдийг нь баясгах нь ээ.