Охидын шигшээ баг Бангладеш улсад ур чадвараа сорихоор очжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-21 16:54:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөлбөмбөгийн 19 хүртэлх насны охидын шигшээ баг дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 03-нд Бангладеш улсад болох “Bangamata U19 Women’s International Gold Cup” тэмцээнд оролцохоор тус улсад очоод байна.


Япон дасгалжуулагч Рио Наоко Кавамото 19 насны охидын шигшээ багийг удирдан оролцож байгаа анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой юм. Манай охид энэ тэмцээний “А” хэсэгт Лаос, Тажикстан гэсэн хүчирхэг багуудтай багтаад байна.


Охидын шигшээ эхний тоглолтоо дөрөвдүгээр сарын 23-ны 20 цагт /Улаанбаатарын цаг/ Тажикстаны багтай, хоёр дахь тоглолтоо дөрөвдүгээр сарын 25-ны 20 цагт Лаосын шигшээ багийн эсрэг тоглоно. “В” хэсэгт Арабын Нэгдсэн Эмират Улс, Киргиз болон зохион байгуулагч Бангладеш улсын шигшээ багууд өрсөлдөнө. Хоёр хэсгээс дөрвөн баг шигшээ шатанд шалгарч хүчээ сорих юм.



“Bangamata U19 Women’s International Gold Cup” тэмцээний тоглолтуудыг mycujoo.tv-ээр шууд дамжуулах юм байна.

相关新闻