НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгааны баг Говь-Алтай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-16 21:05:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/ НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгааны баг энэ сарын 15-19-ний өдөр Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Тус багийн бүрэлдэхүүнд НҮБ-ын Хүүхдийн сангийн олон улсын зөвлөх Шэйрлэн Рэмкиссон, Нийгмийн бодлогын хөтөлбөрийн ахлагч Н.Энхнасан, ХЭОН-ийн зөвлөх Б.Зояа нар багтаж байгаа бөгөөд тэд аймагт ажиллах хугацаандаа хөдөөгийн малчин өрхийн нийгмийн халамж, хүүхдийн нийгмийн хамгааллын тулгамдаж буй асуудалд судалгаа хийх юм. Түүнчлэн судалгааны хүрээнд Алтай, Бугат, сумын сургууль, цэцэрлэгийн насны хүүхэдтэй малчин өрхийн амьдрал нийгмийн халамж үйлчилгээний хүртээмжийг судлах ажээ.

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч "Хүүхдэд ээлтэй орон нутаг" 2017-2021 оны хоорондох таван жилийн хугацаат хөтөлбөрийг Говь-Алтай аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, ус ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийн талаар орон нутгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс, хүүхдийн байгууллага, олон нийтийг чадавхжуулах ажлуудыг түлхүү явуулсан гэнэ. Харин энэ онд Говь-Алтай аймагт НҮБ-ын Хүүхдийн сангаас "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийн хүрээнд 491,100 долларын зардал бүхий ажил арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажээ.


相关新闻