Говь-Алтайд нэг килограмм ноолуур 95 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-15 16:55:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар нэг килограмм ноолуур 95 мянган төгрөгийн үнэтэй байна.

Тус аймагт сүүлийн жилүүдэд ноолуурын үнэ 60-70 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өнгөрсөн жил 120 мянган төгрөг хүрч байсан юм. Малчид “Ноолуурын үнэ өнгөрсөн жилийнх шиг 100 мянгад хүрвэл бидний амьдралд ихээхэн нэмэр болно. Жилийн дөрвөн улиралд малаа дагаж түүнийхээ үр шимээр л амьжиргаагаа залгуулж байна шүү дээ” хэмээн ярьж байна. Ямаа самнах үеэр түр ажлын байр нэмэгддэг хэмээн холбогдох албаныхан мэдээлэв. Мөн өнгөрсөн хавар нэг ямааг 1500-3000 төгрөгийн хөлсөөр самнаж байсан ба энэ жил мөн адил дээрх хөлстэй байх гэнэ.  


相关新闻